COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХЯ-ны Газрын дарга Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

2018 оны 8 сарын 13

Arslan.mn

Энэ сарын 9-ний Пүрэв гарагт Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Урьдчилсан байдлаар хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдоод буй тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байгаа.

Түүний 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл нэлээд хөрөнгөтэй нэгэн ажээ. Тухайлбал, Б.Махбал нь хадгаламжиндаа 117.381 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэг  http://www.xacxom.iaac.mn-т бүртгэгджээ.

2017 онд АТГ-т гаргаж өгсөн ХОМ.

Орлого  Мэдүүлэг гаргагчийн нийт орлого 20,076,180.00
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 229,748,320.00
Орон сууц, барилга байгууламж  Орон сууц 3
Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууламж 2
Бусад: Гэр, авто зогсоол, авто граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт... 1
Нийт дүн  1,570,760,000
Тээврийн хэрэгсэл Тээврийн хэрэгслийн марк Lexus,570- 1
Нийт дүн 80,000,000
Мал, аж ахуй Төрөл, тоо хэмжээ Хурдан удмын адуу-12,Үхэр-24, Хонь-36, Адуу-48
Нийт дүн 80,600,000
Газар Зориулалт, төрөл хэмжээ Эзэмших, 550 м2-1, Эзэмших, 551 м2-1
Нийт дүн 10,000,000
Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл Нийт дүн 480,000,000
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл Нийт дүн  117,381.91
Зээл Анх авсан зээлийн хэмжээ 500,000,000

Б.Махбал ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд томилогдсон байна. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумъяабазар сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус яаманд ажиллах болжээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593764
0 эможи

keyboard_arrow_up