COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар үргэлжилж байна

2018 оны 7 сарын 06

Arslan.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар дөрөвдэх өдрөө Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.

Дүгнэлт хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын  тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирарде, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар удирдаж  явуулж байна.

Бага хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3,000 гаруй  төлөөлөгч оролцож, гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” зэрэг бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусгуулаад байна. 

Arslan.mn
 
Гамшгийн эрсдэлийг бууруулах дээрх баримт бичгүүдийг баталснаар бүс нутгийн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдэд гамшгийн эрсдэлийг тооцож, бууруулах бодлогын олон арга замыг тодорхойлох боломж бүрдэх юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн хүрээ хөтөлбөр”-ийн тавдугаар зорилтын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалтыг дэмжих, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгоно.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Гэрэл зургийг: MPA.MN

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59356
0 эможи

keyboard_arrow_up