COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Анхаар! Г.Доржзодовт халдах вий

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

Улстөрчдийн зүгээс “пиар”-ын багийн санаатай, эсвэл санамсаргүйгээр алдсан элдэв төлөвлөгөө, “хар зураг” алдагдаж тараагдах нь цөөнгүй. Энэ удаад мөн л нэгэн төлөвлөгөө улс төр, хэвлэл мэдээллийнхний явцуу хүрээнд тараагдах болов. Байдаг л сэдэв голдуу байсан ч “Доржзодовын халдлага” гэдэг үг анхаарал татлаа.

Нээрэн, Г.Доржзодовт халдчихвал яах билээ. Түүний “нээлт” буюу “60 тэрбумын бичлэгийг шинжилж оргиналь гэдгийг тогтоосон дэлхийд нэртэй компани нь Нью-Йоркт подвал түрээсэгч байсан нь тогтоогдлоо” гэсэн мэдээлэл цацагдах болсон. Хэрэв ингэтлээ илчлэгдсэн бол сүүлчийн гэрч болох Г.Доржзодов эрсдэлд орж таарна. Энэ тохиолдолд хэн түүнийг “үгүй хийж”, юу хожиж болох вэ гэдгийг мартаж болохгүй. Түүний зөв, буруу аль нь боловч одоо түүнд хамгаалалт хэрэгтэй.

Өмнө нь 2017 оны зургадугаар сарын 15-нд дуулиантайгаар “баривчлагдаж”, экс сайд Ц.Оюунгэрэлийнд нуугдаж байсан түүнийг албаны эх сурвалжууд “хамгаалалтад авах үүрэг хүлээсэн” гэдэг ч гол дүр өөрөө баривчлагдсан гэдэг үгийг сонгох дуртай байж үлгэрээ үргэлжлүүлдэг. Магадгүй тэр үед ч гэсэн хамгаалалтад авах хэрэгтэй ч болсон юм билүү. Хэрэв ял төлөвлөгдсөн гэмтэн байгаад, эрх мэдэлтнүүд түүнийг захиалгаар ч атугай шийтгэхээр байсан бол өдийд ч тэр хоригдож л байх байсан. Түүний үзэл бодол, “өчиг мэдүүлэг” хэвээрээ ч нөхцөл байдал өөрчлөгдсөөр байна. Харин одоо болзошгүй нөхцөлд иргэнээ хамгаалах үүргийнхээ дагуу түүнийг хамгаалалтад авах нь зүйтэй. Эсвээс наанадаж “түүнд халдсан” тухай мэдээг нийгмийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээс харах, цаанадаж түүнийг “алдаж” мэдэх юм.

 

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59169
1 эможи

bsukh
2018-07-04 01:19
Оюун гэрэл орогнуулж Мөнхбаяр галантерея цэнзургүй лайвдаж Херсон найруулж Женко захиалсан энэ жүжиг Женко огцорвол дуусах байхаа
hudalch
2018-07-03 15:01
ugaasaa ene Elbegee, Oyungereliin eronhiilogchiin songuuliin shoo shuudee mash engiin mongolchuud onoodoriig hurtel tarhinii turaaltaig dalimduulj bndaa
сайн зөвлөхтэй
2018-07-02 15:12
Энэ талаар нэгдсэн улсыг гүйцэх газар байхгүй ээ
яг үнэн.
2018-07-02 15:10
Тийм байхаа гэв гэнэт л Доржзодовт халдаж магадгүй гээд нийгмийн хар масст сигнал өгч байгааг үгүйсгэх аргагүй л дээ Халдлаа гээд мэдээ тармагц МАН-ийн алуурчид гээд хашиграх нөхөд аль хэдийн бэлтгэгдсэн тул орилоод унана.
Яа үнэн.Ийм байдал боллоо гэхэд Би хамгаалж байтал хэн нэгэн эрх мэдэлтэн хулгайлаад алчихлаа гээд л матарын нулимас унасан ээлжит эвлүүлэг нь нэгдсэн улсадп аль хэдийн бэлтгэчихсэн ч байгаа юм билүү!? Хэн мэдлээ
2018-07-02 15:07
бодрол
bi
2018-07-02 15:07
АН дараагийн сонгуульд ялбал 1 дэд сайд өгөх бол уу энүүнд?
Үгүйсгэл
2018-07-02 15:04
Хэрвээ үнэхээр л Доржзодовт халддаг юм хэн байх нь тодорхой биз ээ. Хийсэн хар пиар нь үнэнд гүйцэгдэж эвлүүлэг гэдэг нь тогтоогдох үед хэний нэр хүнд шороонд хутгалдах ве гэвэл Цэдэндамбийг Оюунгэрэл болох нь тодорхой. Тэгэхээр хэн халдах нь тодорхой байгаа биздээ.
Монгол
2018-07-02 12:04
Будлиан хутгагч. Ард түмнийг сайн хагаралдуулсаны төлөө шагнаж урамшуулья. 60 тэр бумаар.
keyboard_arrow_up