COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээлээ

2018 оны 6 сарын 20

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээлээ

Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд тохиосон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Алдарт эх-1, 2” дугаар одонг Төрийн ордонд гардуулах ёслолын үеэр ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй байлгасан билээ. Өнгөрсөн хугацаанд хаалттай байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй байлгах тухай хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан үүрэг өгснөөр ийнхүү цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ.

Гэхдээ уг цэцэрлэгт хүрээлэн жагсаал, цуглааны үед хаалттай байх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58727
2 эможи

keyboard_arrow_up