COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯР НАРЫГ СУЛЛАЛАА

2018 оны 6 сарын 08

Arslan.mn

Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тавихаар боллоо. АТГ болон прокурорын зүгээс цаашид цагдан хорьж шалгах шаардлагагүй гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээж аваад хорих арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьсан" гэсэн товчхон мэдээлэл өглөө.

Үүний дараа С.Баярын цагдан хорин асуудлаар прокуророос ирүүлсэн хүсэлтийг шүүх хэлэлцэн, хүлээн авлаа. Шүүхээс Ч.Сайханбилэгийн мөн адил үндэслэлээр 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг сулласан байна. Ийнхүү АТГ-аас нэг өдөр баривчилсан экс Ерөнхий сайдуудыг шүүх нэг өдөр суллаж, тэдэн хилийн хориг тавьсан шийдвэр гаргалаа.

 

 

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
58266
2 эможи

keyboard_arrow_up