COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураана

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд news.mn  сайтад өгсөн ярилцлагадаа "Дүнжингарав уралдааныг зохион  байгуулахыг зөвшөөрсөн Монгол уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж болон Нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь   хураах зарлиг энэ долоо хоногт гарна" хэмээн ярьжээ.

Тэрээр саяхан Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураах гэж байна. Тухайн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм гэж тодотгон хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56520
0 эможи

keyboard_arrow_up