COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргалаа. Цэцийн дүгнэлтэд, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэжээ.

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүсэж Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр хуралдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56484
0 эможи

keyboard_arrow_up