COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2018 оны 4 сарын 25

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийж, манай төр засгийн өндөрлөгүүдэд бараалхах юм. 

​Монгол, Энэтхэг хоёр улс 2015 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56449
0 эможи

keyboard_arrow_up