COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сү.Батболд офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

2018 оны 4 сарын 18

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газарт холбогдох хуулийн дагуу офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна.

Офшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан юм.  Энэ хугацаанд УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж, бүртгүүлжээ.

Хүснэгт:

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1

Сү.Батболд

УИХ-ын гишүүн

Хүү, ах 

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн.

 

 

3

Т.Амарсайхан

Монголбанкны газрын захирал

Нөхөр

Их Британийн Виржинийн Арал Хувьцаа шилжүүлсэн.

4

С.Ганбат

Цагдаагийн Ерөнхий Газрын салбар байгууллагын дарга

Дүү

Хонг Конг

Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан.

Түүнчлэн офшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай Тэмцэх Газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

 

Эх сурвалж: АТГ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56235
2 эможи

keyboard_arrow_up