COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Дээд шүүхээс Х.Нямбаатарыг хууль зөрчсөн гэж үзжээ

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ёсзүйн зөрчил гаргаад зогсохгүй хууль зөрчсөн хэмээн Улсын Дээд шүүхээс үзжээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 12-ны өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо "Шүүгч нар авлига авдаг. Тухайлбал, анхан шатны шүүх 50 000, давж заалдах шатны шүүх 100 000, хяналтын шатны шүүх 200 000 ам.долларын авлига авдаг" хэмээн ярьсан юм.

Ингээд үүний дараа олон нийтийн зүгээс шүүгчдийг энэ талаар тайлбар хийхийг шаардахад ШЕЗ-өөс шүүгчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон. Улмаар Х.Нямбаатарыг Монголын нийт шүүгчийн нэр төрд халдсан хэмээн үзэж, тэднээс уучлал гуйхыг шаардсан албан бичгийг түүнд илгээсэн юм. Харин Х.Нямбаатар ШЕЗ-ийн энэхүү албан бичгийн хариуд "Уучлал гуйхгүй" гэдгээ хэлж, харин ч шүүгчдийн авлигын баримтыг дэлгэж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Улсын Дээд шүүхээс өөрсдийн байр сууриа илэрхийлж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний ёсзүйн зөрчил гаргаад зогсохгүй, хууль зөрчсөн хэмээн мэдэгдлээ.

Тэгэхээр одоо УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна. Уг нь УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхтэй байсан. Тийм болохоор илт хууль зөрчсөн ч тэдний хэргийг хянан, хэлэлцэх боломжгүй байсан билээ. Харин Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гишүүдийн энэ эрх Үндсэн хуулийг илт зөрчиж байна хэмээн үзэж түдгэлзүүлсэн.

Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг нэгэнт Дээд шүүхээс хууль зөрчсөн гэж үзсэн тул зохих хариуцлагыг үүрэх нь тодорхой боллоо. Гэвч энэ бүхэнд Х.Нямбаатар ямар хариулт өгөх нь мөн тодорхойгүй байгаа. Ер нь манай УИХ-ын гишүүдийн олонх нь өөрсдийгөө мундаг хуульч гэж энд тэндгүй тунхаглах дуртай. Бүр энэ байдлаараа түрий барих мэт аашлах нь ч элбэг. Тэгэхээр цадиггүй ам, болгоомжгүй үйлдэлтэй гишүүдэд хариуцлага тооцож, Монголын төрд сахилга бат суулгах цаг нэгэнт болсон ба энэ нь яахын аргагүй нийгмийн шаардлага болж байна.

 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55199
0 эможи
keyboard_arrow_up