COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Гантулгыг албадан баривчлуулах саналаа шүүхэд шилжүүлжээ

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан тухай мэдээллийг өчигдөр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман өгсөн. Энэхүү мэдээллийг нь өнөөдөр түүнээс дэлгэрүүлэн тодрууллаа.  Тэрээр "УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан. Энэ тухай тогтоолыг нь танилцуулах ажил өөрөөс нь шалтгаалан саатсан. Тогтоолыг нь танилцуулахаар дөрвөн удаа дуудсан боловч ирээгүй. Ирэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа "Орон нутагт албан томилолттой явж байна" гэж хэлдэг. "Байгаа газар чинь очоод танилцуулъя" гэдэг саналыг манайхаас бас тавьсан. Гэвч "Танилцах боломжгүй байна" гэсэн. Хэн ч байсан прокурорын дуудсан хугацаанд ирж тогтоолтой танилцах ёстой. Дуудаад ирэхгүй байгаа учраас бид дараагийн шатны арга хэмжээг авах гэж байна. Дараагийн шатны арга хэмжээ нь албадан баривчлах. Энэ бол шүүхийн зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа. Энэ тухай саналаа бид шүүхэд хүргүүлсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54238
2 эможи
keyboard_arrow_up