COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нефть импортлогчдод эрүү үүсгэлээ

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

“НИК” компанийн удирдлага шатахууны хангамж, үнийн талаар мэдээлэл хийхдээ А-95, 98 шатахууны үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалаа.  Засгийн газар Онцгой албан татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэгдсэн үнээр зарахаас өөр аргагүй гэж мэдэгдэж.

Харин тэднийг дур мэдэн үнэ нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж прокурорын байгууллагад хандсан байна. Энэ нь тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл байна гэсэн үг юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мөн “Шунхлай”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум зэрэг хэд хэдэн компанид торгууль ногдуулсан мэдээ цахим ертөнцөд тараад байна.

Сүүлд авсан мэдээллээр бол шатахууны үнэ буурах эсэх талаар хэлэлцдэг зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдан нэгдсэн шийдвэр гаргах бололтой. Нийгмийг бухимдуулж, бужигнуулсан энэ асуудал хэзээ нэг талдаа гарч, боломжит хувилбараар шийдэгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд асар их байна.  Ер нь үеийн үед төр, засагт тунирхаж, татаас өгөхгүй бол үнэ нэмэхээс аргагүй гэж тулган шаардаж, санасандаа хүрсээр байгаа импортлогч аж ахуйн нэгжүүдийг цаашид давраасан хэвээр байх уу гэдэгт онцгой анхаарах цаг нэгэнт болжээ.

           

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52370
0 эможи
keyboard_arrow_up