COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: Г.Баасан: АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс "АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Arslan.mn

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.

102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан. 

Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.

УБТЗ-ын гурван ажилтныг ажлаас нь халсан зэрэг хэрэг юм. Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан.

Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.

АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог.

АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж.

Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй" гэлээ.

 

Arslan.mn

ШУУД: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал БОЛЖ БАЙНА

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Monday, January 8, 2018
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52064
0 эможи
keyboard_arrow_up