COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдана

2017 оны 9 сарын 08

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт тавиад буй. Энэ дагуу өчигдөр тус хорооны гишүүд холбогдох материалтайгаа танилцсан билээ. Улмаар Тусгай хяналтын дэд хороо өглөөний 08:30 цагаас хуралдах тов зарласан байна. Дэд хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцох хүсэлтээ өчигдөр хүргүүлсэн.

Мөн МАН-ын бүлэг дэх засгийн газрыг огцруулахгүй байх саналтай гишүүд нийтээрээ хуралдаанд оролцох юм байна. Тусгай хяналтын дэд хорооноос гарсан дүгнэлтийг холбогдох хуулийнхаа дагуу Аюулгүй байдал байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулах учиртай. Чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас хуралдана гэсэн чигтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
0 эможи
keyboard_arrow_up