COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ц.Сандуйгийн өргөдлийг хэлэлцэнэ

2017 оны 9 сарын 14

Image result for ц.сандуй

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 цагт хуралдах тов зарласан байна. Тус бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хуралдаагүй байсан бөгөөд 2017.08.31-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл хийснээр тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан байдаг.

Улмаар бүлгийн гишүүдийн зүгээс хуралдааныг хийх шаардлага тавьсаар байсан боловч Засгийн газрыг огцрох эсэх шийдвэрийг хүлээсэн байдалтай, тов зарлахгүй байсан юм. Ц.Сандуйг огцруулах асуудлаар өргөх бичиг барьсан бүлгийн гишүүд хуралдаан зарлагдахгүй бол олонхиороо хуралдаж, бүлгийн даргаа шинээр томилох алхам хийнэ гэдгээ мөн мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаан хаалттай болохоор яригдаж байгаа аж. Хуралдаанаар Ц.Сандуйгийн өргөдөл болон нэг жилийн хугацаатай томилогддог тэргүүлэгч нарыг шинээр томилох, бүлгийн даргаа өөрчлөх зэрэг асуудлууд яригдах чигтэй байна. Ц.Сандуйгийн хувьд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж байгаа ч өргөдөл албан ёсоор бүлэг дээр ирээгүй гэдгийг журмын нөхөд нь тодотгож буй. Тэрээр өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд Ц.Сандуй ирээгүй аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46966
0 эможи
keyboard_arrow_up