ЗГ: Төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ ажиллавал замын ТҮГЖРЭЛ БУУРНА ЗГ: Төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ ажиллавал замын ТҮГЖРЭЛ БУУРНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ ажиллавал замын ТҮГЖРЭЛ БУУРНА

2021 оны 8 сарын 31

 Arslan.mn

Төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллавал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурна

Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байгаа эсэх, орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу, төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал хэр үр дүнтэй вэ зэрэг 20 орчим асуудлыг судлахыг чиглэл болгосон билээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ.

Одоо сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол автозамын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой юм байна. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10,000-12,000 сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ.

Ажлын нэг өдрийг цахимаар ажилладаг болговол дэмжихээ судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 91 хувь хэлжээ. Хэрэв төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ.

Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог байна. Ихэвчлэн хувийн ажлаа амжуулах, автомашины татваар төлөх, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн туслам авах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор ирдэг. Ялангуяа жил бүрийн нэг, наймдугаар сард орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630372
5 эможи

Зочин
2021-08-31 18:28
Saihan saihan) baasang amralt-n udur
зочин
2021-08-31 18:18
за мэдэхгүй харин ч тэр ч ирээгүй энэ ч ирээгүй гэсэн шалтаг шалтгаан болно биз дээ тэр нь дор бол бүх төрийн албан хаагчид автобусаар явуулвал түгжирэл буураад зогсохгүй зогсоолтой болно
Иргэн
2021-08-31 17:57
Ажил хийх хүн олдохгүй алах байх да асуухаар өнөөдөр цахимаар ажиллаж байгаа гээд хийдүүлэээд, одоо амралтаа авсан орлож байгаа хүн нь мэдэхгүй дараа нь амралтаас сая л орж ирлээ өмнөх хүн нь мэднэ гэж хүндрүүлдэг хүмүүс шүү дэ, бөөн цүнх баригчид ажлаа мэддэг хүн алгаа энэ төрийн албанд
keyboard_arrow_up