Т.Баярхүү: Наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан учир ямар нэгэн баяр тэмдэглэхгүй Т.Баярхүү: Наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан учир ямар нэгэн баяр тэмдэглэхгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Баярхүү: Наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан учир ямар нэгэн баяр тэмдэглэхгүй

2021 оны 7 сарын 26

Arslan.mn

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхээр болсон хэмээх мэдээлэл гарсантай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баяр наадам тэмдэглэх гэж байна хэмээх мэдээлэл гараад байгаа учир энэ асуудалд Улсын онцгой комиссоос тайлбар олон нийтэд хүргэж байна. УОК-ын хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй тусламж үйлчилгээ, ковидыг эмчлэх шаардлагатай эм тарианы нөөцийг бүрдүүлэх, намрын ургац хураалт, хичээлийн шинэ жилтэй холбоотой холбогдох журам заавар, саналын тухай хэлэлцсэн.

Эрүүл мэндийн байгууллагаас хичээлийн шинэ жилд бэлдэхэд шаардлагатай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн.

Засгийн газрын шийдвэрээр улсын болон бүсийн наадам, аймаг сумын наадам ой тэмдэглэх үйл ажиллагааг тодорхой хугацаанд хойшлуулсан. Өөрөөр хэлбэл ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг ирэх жил тэмдэглэх шийдвэр гарсан тул ямарваа баяр наадам тэмдэглэхгүй.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
629151
7 эможи

keyboard_arrow_up