​С.Амарсайхан: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралтын газруудыг хаана ​С.Амарсайхан: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралтын газруудыг хаана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​С.Амарсайхан: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралтын газруудыг хаана

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд цахим хэлбэрээр хуралдаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхээр худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээсэн ч халдварын тархалт нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан судалгааны хүрээнд хийгдэж байна. Эрүүл мэндийн салбарынхан судалгаа хийж байгаагаас анхаарал татсан нь урт хугацаанд манай оронд тархсан вирусийн шинэ төрөл дахин халдвар дэгдээх үндэслэл болох магадлал өндөр байна. Иймээс бид нэн хүнд байгаа өвчтөнүүдийг тоог багасгах, нас баралтыг бууруулахаар ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхийг хяналт тавих шаардлага байна. Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлах, амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч байна.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал сайжрах болоогүй өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан Ковидын үеэр баталсан Цар тахлын хуулийг энэ оныг дуустал зайлшгүй сунгах шаардлага байна" гэв. 

Уг саналыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Тус хороо нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
4
angry an post
4
627842
13 эможи

Зочин
2021-06-15 19:07
Хоолны газрууд ресторанууд маш заваан аяга таваг сэрээ халбага ширээ сандал заал нь маш бохир байна.Бас маш муу махаар хоол хийж байна
Bolormaa
2021-06-15 15:36
Neg musun Hassan ni deeree 2n hoorond ajillahaar tureesiin urund orood bna
keyboard_arrow_up