ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Засгийн газрын 2021 оны 4-р сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дээрх хуулийн төслийг Улсын их хурлын даргад өргөн барилаа. Хуулийг ирэх 7 хоногт хаврын чуулганаар хэлэлцэх юм.

​Хуулийг батлуулснаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625624
1 эможи

жунайн өгзөг долоогч гөлөг мөнгө угаах эхлэлээ тавьж байна
2021-04-16 18:03
энэ халтар царайлсан үс ноосондоо баригдсан сармагчин мөнгө л саана өөр юу ч хийхгүй Чадваргүй Зайлаач новшоо
ХХААХҮЯ
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up