ХХААХҮЯ: Экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ ХХААХҮЯ: Экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна. Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм.

Аж ахуй нэгж болон Кластерын шалгуур үзүүлэлтийг  ЭНД орж, дэлгэрэнгүй уншина уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624143
0 эможи

keyboard_arrow_up