С.Энхболд: ОХУ-ын эхний вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ С.Энхболд: ОХУ-ын эхний вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: ОХУ-ын эхний вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

 Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ОХУ-аас ирэх долоо хоногт эхний вакциныг оруулж ирэх бөгөөд дараагийн ээлжид 200-300 мянган тун авахаар захиалгаа өгсөн. Тээвэрлэлт, нислэгийн зохицуулалтыг шат дараатайгаар хийж байж дараагийн вакцинуудыг оруулж ирнэ." гэсэн юм.

Мөн тэрбээр манай улс “АстрЗенека”, “Файзер” болон урд хойд хоёр хөрш улсын гэсэн 4 төрлийн вакцин оруулж ирнэ гэдгээ мэдэгдэж, Засгийн газар вакцинжуулах төсвийг нийт 226 тэрбум төгрөгөөр баталж өгснийг хэллээ. Тэрээр өнөөдөр, 2 дугаар сарын 23-наас эхлэн төр болон хувийн эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийнэ гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623885
0 эможи

keyboard_arrow_up