Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа

2021 оны 1 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд сайд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан  “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон С.Энхболд сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхэлсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлж, үр дүнтэй ажиллана гэж итгэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье."гэлээ.

Шинээр томилогдсон С.Энхболд сайд цаашид салбартаа хэрэгжиж эхэлсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлж, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийнэ. Мөн “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү сайжруулж, халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахаа онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623203
1 эможи

Зочин
2021-02-01 11:56
Залуу сайдад ажлын өндөр амжилт хүсье ээ. хэцүү адармаатай үед ажил авч байна, алдах ч байх онох ч байх. залуу хүн байна зоригтой золбоотой ажиллаж цөөхөн монголчуудыг эрүүл энх байлгахад их хувь нэмэр оруулаарай. хэрүүлч авгай нар хэвлэлийнхэн, хэнээтэй улс төрчид гураваас болгоомжлоорой.
Зочин
2021-01-31 16:31
Коронагаас илүү хэл амтай эмч нар хэцүү дээ. Залуу хүн дүлий мэт явж, зорьсон ажлаа сайн хий. Хэн нэг хэлтэй амтай авгай хүүхнүүдээс бүү ай. Амжилт.
Ажлаа өгч байгаа авч байгаа 2-ын царай яасан баргар байнаа
2021-01-30 18:50
Мэргэжлийн хүнд томилогдсон нь коронагын ач тус. Уртнасан, Батцэцэ, Номин нар шиг шахаасны улстөрийн томилгоо салбарыг чирч унагаадаг юм
keyboard_arrow_up