Эрүүл мэндийн сайдад яригдаж буй С.Энхболд гэж хэн бэ? Эрүүл мэндийн сайдад яригдаж буй С.Энхболд гэж хэн бэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдад яригдаж буй С.Энхболд гэж хэн бэ?

2021 оны 1 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд нь 1979 онд төрсөн. 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 17 жил ажиллаж, 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос өнөөдрийг хүртэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Тэрээр Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой.

Япон улсын Нагоя хотод ЭМ-н бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ. 

С.Энхболд нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны даргаар ажиллах хугацаанд олон улсад оношилгоонд ашигладаг олон шинэ технологийг нэвтрүүлсэн төдийгүй, эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулсан хэмээн саларынхандаа үнэлэгддэг аж.

Тэрээр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт (УХТЭ) Ерөнхий захирлаар томилогдоод “Сайд нарын Хоёрдугаар эмнэлэг” байсныг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг болгон мэдрэл, зүрх судас, урологи, гэмтэл, хавдрын оношилгоо эмчилгээ, хүүхэд, дотор, нарийн мэс засал зэрэг бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр УХТЭ-т Үндэсний Оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтанд оруулж, өнөөдөр улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах томоохон төрөлжсөн төв эмнэлэг болгоод байна. Тухайлбал, УХТЭ-т хавдрыг оношлох Пэт-КТ технологийг нэвтрүүлж, хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, гэмтлийн тусламж үйлчилгээ, урологийн шинэ тасгуудыг нээн зүүн бүсийн болон Баянзүрх дүүргийн иргэдэд тасралтгүй тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна.

УХТЭ нь улсын хэмжээнд шинэ болон ховор төрлийн мэс заслуудыг амжилттай хийж, бүрэн нутагшуулахаар ажиллаж байгаа аж.

Тэрээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллах үедээ эрүүл мэндийн салбарт дараах шинэчлэлт өөрчлөлтийг авчиржээ.

  • ХӨХНИЙ ХОРГҮЙ ХАВДРЫГ СОРУУЛЖ АВАХ АРГЫГ НЭВТРҮҮЛСЭН 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд  "Korea Pharma" ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг энэ сард хүлээн авчээ. Мөн Хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг нэвтрүүлснээс нэг жилийн хугацаанд  22 иргэнд мэс засал амжилттай хийгээд байна.

  • ХЭТ ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан

УХТЭ -ийн хувьд бареатикийн мэс заслын багтай бөгөөд дурангийн мэс заслын аргаар 2012 оноос хойш 300 орчим мэс заслыг хийжээ.

Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг нь цээжний хөндийн дурангийн мэс засал, булчирхайн дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бага аарцгийн хөндийн дурангийн мэс засал, шээс, бэлгийн зам, бөөрний замын дурангийн мэс засал гээд бүх төрлүүдийг хийдэг. Мөн хавдрын мэс заслуудыг хийж байна. Элэг тайрах, ходоод тайрах, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хавдрын лимкийн булчирхайтай нь хамт авах аргаар хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар хийдэг байна.

  • Анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ хийлээ

ХСҮТ энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд  лавлагаа шатлалын Улсын эмнэлгүүдээс УХТЭ анхдагч нь болж тус мэс заслыг эмнэлэг дээрээ амжилттай хийлээ. Өмнө нь тэд хүзүүний хоргүй хавдар авах, гоо сайхны хамрын өндөрлөгөө, гоо сайхны бусад төрлийн хагалгаа хийх, өөр эмнэлэгт хийлгээд мэс заслын дараах хүндрэл гарсан тохиолдлууд болон хамрын нуруунд хавирганы мөгөөрснөөс авч суулгах нөхөн сэргээх гэх мэт мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр бид хавдрын хамгийн том мэс заслыг хийдэг болсон.

  • Лабораторийн тасаг “дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц шинжилгээг“ хийж байна

УХТЭ-ийн Лабораторийн тасаг “Австралийн гадаад хяналтын үнэлгээ”-нд хоёр ч удаа амжилттай хамрагдаж Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц шинжилгээг хийж байна.

  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ шинээр ашиглалтад оруулсан

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган өнгөрсөн жилийн 11 сард ашиглалтад оруулсан. Эмнэлэг ашиглалтад орсноор, хотын зүүн бүсийн дүүргүүдэд амьдарч буй 150 мянга гаруй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах боломжтой болсон.

  • Үндэсний оношлогооны төв Монголдоо хавдрыг хянах боломжтой MRI аппаратыг нэвтрүүлсэн

УХТЭ нь өнөөдрийн байдлаар хамгийн орчин үеийн оношилгооны болон эмчилгээний тоног төхөөрөмжийг Монгол улсад ашиглан ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. 2019 онд байгуулагдсан УХТЭ-ийн үндэсний оношилгоо эмчилгээний төвд гурван тесла хүчин чадалтай соронзон реззонанст томографи, 128 зүслэг бүхий компьютерт томографи мөн Монгол улсад анх удаа суурилагдсан позитрон эмишн томографи (ПЕТ СТ) түүний түүхий эдийг боловсруулдаг циклотроны үйлдвэр суурилагдснаараа давуу талтай юм. Ялангуяа хорт хавдар, зүрх судас, харвалт зэрэг зонхилон тохиолддог өвчлөл, нас баралт өндөртэй өвчнүүдийг оношлох болон эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.

  • Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд хавдрыг оношилж, эмчлэх өндөр хүчин чадалтай ПЭТ-КТ (Позитрон Эмиссийн  Томографи - Комьютер  Томографи)  суурилуулсан

Хорт хавдрын уламжлалт оношилгоо, эмчилгээний менежментийг 30 хүртэл хувь өөрчилдөг ПЭТ-КТ технологийг нэвтрүүлэхийн тулд циклотроны үйлдвэрийг цуг барьдаг. Энэ нь нарийн нийлмэл бүтэцтэй, өндөр түвшний аппаратад ашигладаг цацраг идэвхт эцотопын үйлдвэр юм. Цөмийн онош зүйн тасагт ашиглах эдгээр болон бусад тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн гадны инженерүүд угсарч байна. Циклотроны үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болжээ.

  • Осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого  хэрэгжүүлж эхэлсний дагуу  Улсын хоёрдугаар төв эмнэлэг осол гэмтлийн яаралтай тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гадна  осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
5
angry an post
7
623185
61 эможи

we
2021-08-04 14:27
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-02-11 10:28
Амжилт хүсье
Зочин
2021-02-03 13:27
Эмч , ахмад эмч гэсэн хүмүүс ингэж нэгнийхээ хөлөөс дүүжлэх юм бичихээр болио, урд дарга нь хийж эхэлсэн алив дутуу дулимаг нь улам төгс сайн болгох ,үр дүнтэй болгох юмыг дараагийн дарга нь үргэлжлүүлжил байгааш тэ.
Зочин
2021-01-31 08:15
Зүгээр өөрийнхөөрөө ажил хөгжил дэвшил шинэчлэл авчирна шүү .
зочин
2021-01-30 20:30
Хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн юм шиг бичихдээ ичдэггүй юм байхдаа.
Ахмад эмч
2021-01-30 15:44
Өмнөх удирдлагын олон жил зүтгэж хийсэн ажлыг өөрийн болгон ярих нь ичмээр шүү бүгд мэдэж байгаа ялангуяа эмнэлэгийн хамт олон
Зочин
2021-01-30 14:15
Амжилт хүсье
Зочин
2021-01-30 12:55
13 р маягт гэх хүнд сурталыг байхгүй болгоорой Иргэн өөрөө эмлэг эмчээ сонгож эмчлүүлдэг болгож өгөөрэй
Oyunaa
2021-01-29 22:53
Amjilt hvsie
иргэн
2021-01-29 22:16
ажлын амжилт хүсье
Зочин
2021-01-29 19:23
amjilt xvsie dee
Зочин
2021-01-29 17:47
АУ-ны доктор биш.
Emch
2021-01-29 17:45
Г.Баясгалан гэдэг дарга энэ бүгдийг уг нь эхлүүлээд хэрэгжүүлж бсан. Ичмээр худлаа юм бичих юмаа.
zochin
2021-01-29 15:33
mergejliin zaluu bolovson huchin yum bn demjij bnaa
irgen
2021-01-29 15:08
urdnii said.n negen adil salbaraa medeh zaluu bolovson huchin bh shig bn aa, amjilt huseye
Эмч
2021-01-29 15:04
За салбараа мэддэг доороос нь явсан удирдах чадвар сайтай, хийсэн зүйлтэй хүн салбарын сайд болсонд баяртай байна. Бас нэг сэтгүүлч байх вий гэж айж байсан юм.
С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up