Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “ӨНДРӨӨС ДЭЭШ“ гэсэн үнэлгээ гарчээ Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “ӨНДРӨӨС ДЭЭШ“ гэсэн үнэлгээ гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “ӨНДРӨӨС ДЭЭШ“ гэсэн үнэлгээ гарчээ

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл "Өндрөөс дээш" гэсэн үнэлгээ гарсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарлаад байна.

Тусгай үүргийн 119 нислэгээр 21,716, газраар 6,643, нийт 28,359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэх юм. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623111
0 эможи

Зочин
2021-01-28 13:01
Tsagaan sariin beltgel gej naad huduunii orkuud chine davihildaad bgaa yum bishuu!!!!!!
Бүү гэнэ..
2021-01-27 13:07
ТУСДАА Л БАЙЦГАХХ
keyboard_arrow_up