Х.Нямбаатар: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь цуцлах саналыг Рио Тинтод тавьсан Х.Нямбаатар: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь цуцлах саналыг Рио Тинтод тавьсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь цуцлах саналыг Рио Тинтод тавьсан

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд суулт зарлаад буй.  Тэгвэл өнөөдөр С.Ганбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонсолоо.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт ирлээ. Би танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас танд хэлүүлсэн.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан.

Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьлаа.Хөрөнгө оруулагчид энэ дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.

Одоо бидэнд байгаа мэдээллээр нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэх гаргахтай холбоотой ямар нэг маргаан байхгүй. Оюутолгой төсөлтэй холбоотой татварын арбитрын маргаан үргэлжилж байгааг та бүхэн мэднэ. Энэ маргаантай холбоотой тайлбараа Засгийн газар ирэх сарын 21-ний дотор өгөх ёстой. Маш сайн үндэслэлтэй, хариу тайлбар бэлдэхээр ажиллаж байна. Бэлтгэл ажлаа хангаж байна.

Тэгэхээр энэ асуудал дээр бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэллүүллээ."гэлээ.

Arslan.mn

С.Ганбаатар гишүүн Засгийн газраас тавьж буй саналыг нь хүлээн авч ажлын хэсэгт орж ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623081
2 эможи

zochin
2021-01-26 22:54
bas hulhidah gej bga biz
Иргэн
2021-01-26 13:49
хулхидуулсаар байгаад итгэх итгэлгүй болжээ.
keyboard_arrow_up