З.Мэндсайхан: Өнөөдрөөс өвөлжилт хүндэрсэн аймгууд руу өвс тэжээл хүргэж байна З.Мэндсайхан: Өнөөдрөөс өвөлжилт хүндэрсэн аймгууд руу өвс тэжээл хүргэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Өнөөдрөөс өвөлжилт хүндэрсэн аймгууд руу өвс тэжээл хүргэж байна

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор аймгийн 20 сумын 12 мянга, нийт улсын хэмжээнд 40 мянган малчин өрх өвс тэжээлийн хөнгөлөлтөд хамрагдана. Мөн эдгээр аймагт отроор яваа малчдыг хамруулна. Өвөлжилт хүндэрсэн аймгууд руу 1200 тонн тэжээл өнөөдрөөс гарч байна. Өвс тэжээлийг яам, аймаг аймагт нь хүргэнэ. Аймаг, орон нутаг малчиддаа хүргэхээр зохицуулсан.  Цаашид өвс, тэжээлийн хангамжийн асуудлыг бүгдийг Засгийн газарт даатгалгүй аймаг орон нутаг зохион байгуулах шаардлагатай.

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг зөвхөн өвс тэжээлээр шийдэх бус цаашид малын даатгалаар зохицуулах бодлого барина. Өнгөрсөн хугацаанд 8200 тонн тэжээл орж ирсэн. 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан, тэд 100 мянган тонныг оруулж ирнэ. Дэлхийн банкнаас таван сая ам.долларын буцалтгүй тусламжийн асуудлыг шийдсэн" гэж онцложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622451
0 эможи

ЗОЧИН
2021-01-04 21:59
сайд аа ерөнхийлөгчийн өгөх 1 саяыг зудтай аймгуудын өрхөд 800000-г бэлнээр 200-г ваучир болгож өгөхзохицуулалт хий
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up