З.Мэндсайхан: Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр 4 вагон өндөг орж ирж байна З.Мэндсайхан: Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр 4 вагон өндөг орж ирж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр 4 вагон өндөг орж ирж байна

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор шийдвэрлэснийг УОК-оос мэдэгдлээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. З.Мэндсайхан сайд гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг танилцуулав. Тодруулбал, улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан өндөг 1 хоногийн нөөцтэй байна.

Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Замын-Үүдэд ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа ажээ.

Харин өндөгний нийлүүлэлтийн тухайд сайд З.Мэндсайхан хариулахдаа “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэсэн юм. Хүлэмжийн ногоо болон өндөгний асуудалд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622156
0 эможи

зочин
2020-12-22 22:57
үнлэсний үйлдвэрлэл яасан бэ улсаа хангачдаг гээл онгирцгоогоол бсан өндөгөө бүгдийг нь импортоор орж ирдэгийм биш үүүү Түмэн шувуутийн тахиа хил хаахаар өндөглөдөггүйм уу
ard tumen
2020-12-22 22:54
нөгөө чингис бондоос өчнөөн олон тэрбум төгрөг зээлээд бсан Түмэн шувуутийн тахиа хтл хаахаар айхтар бухимдаад өндөглөхөө больцон уу ха ха
Иргэн
2020-12-22 22:43
Ямарч машин тээврээр өндөг оруулж болохгүй шүү. Автл ачаа тээврээс болж л сэлэнгэд кроно дэгдсэг. Өндөггүйгээр бид яах чгүй.
Зочин
2020-12-22 19:36
Оросоос ондогтэй корона ирнэ дээ уоохон монгол ондог идэж байх байж дээ , шинэ кластер болох байх да
Зочин
2020-12-22 09:57
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up