ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа.

Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагджээ. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ.

2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна.

Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622050
3 эможи

Зочин
2020-12-17 20:00
Зочин
2020-12-16 16:05
keyboard_arrow_up