ЗАСГИЙН ГАЗАР: Цахилгааны хэрэглээг зохицуулах журмыг хэлэлцэж байна ЗАСГИЙН ГАЗАР: Цахилгааны хэрэглээг зохицуулах журмыг хэлэлцэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Цахилгааны хэрэглээг зохицуулах журмыг хэлэлцэж байна

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж байна. Хуралдаанаар айлын өрхийн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор гаргасан журмыг хэлэлцэж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргахдаа айл өрх, ААН-үүдийн хэрэглээний тааз тогтоож, үүнээс дээшхийг иргэн, ААН хариуцах байдлаар журамлан зохицуулахыг мэргэжлийн байгууллагуудад (ЭХЯ, ЭХЗХ) зохицуулах үүрэг өгсөн байсан юм. 

Засгийн газрын хуралдааны дараа эрчим хүчний системийн аюулгүй ажиллагаа болон цахилгааны хэрэглээнд тааз тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг олон нийтэд танилцуулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622036
0 эможи

Зочин
2020-12-16 13:47
keyboard_arrow_up