COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы “Ам нээвэл”-д хэлсэн ОНЦЛОХ 15 ЭШЛЭЛ

админ
2020 оны 12 сарын 10

Arslan.mn

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы  “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орсон. Энэ ярилцлагын үеэр хэлсэн онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

  1. Эрүүл мэндийн яамнаас 12 дугаар сарын 31-ний хүртэл хөл хориг сунгах санал өгөөгүй. Халдварын тархалт, эсрдэл нэмэгдсэн тохиолдолд бидний зүгээс хүний амь насыг эрсдэл гаргахгүй байхад чиглэсэн саналыг УОК-т өгч байгаа.
  2. Эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ-аас ахлан 10 гаруй байгууллага хамтран гаргаж байгаа.
  3. Хамгийн өндөр халдвар тархах нөхцөлд нэг хүн 8 хүнд халдвар тараах эрсдэл байсан бол өнөөдөр зохион байгуулалтад орж ажилласнаар нэг хүний цаана нэг хүн халдвар авах хүртэл эрсдэл буурсан судалгаа гарсан.
  4. Халдварын голомт илэрсэн хэсэгт өргөжүүлсэн байдлаар шинжилгээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 40 мянган өрхөөс нэг хүнийг сонгож аваад эрсдэлийг тодорхойлох шинжилгээг авсан. Үүнээс 35 мянган нь шинжилгээ бүрэн хийгдэж хариу гарч  дууссан. Энд нэг ч хүнээс халдвар илрээгүй.
  5. Халдвар авсан нэг хүнийг эмчлэх зардал найман сая төгрөг. Эмч нар зөвхөн коронавирусийг л харахгүй шүү дээ. Үүнд, ард талд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлс, эмчилгээ, эм тарианы зардал, нэг хүнд гэхэд PCR шшинжилгээг 5-6 удаа хийх, цээжний компьютер томограф зураг авалт хийгдэж уушгийг шалгах, рентген зураг авах, бусад цусны шинжилгээ хийх, эко харуулах зэрэг бүх биеийн шаардлагатай шинжилгээнүүд хийгдэнэ.
  6. Нэг халдвар авсан  хүн дундаж 28 хоног эмчлүүлж байна. Энэ хугацаанд хоёр баг орж ажиллана. Харин өвчтөний биеийн байдал хүнд бол 2 сарын хугацаатай эмчилгээ хийгдэж 4 баг ажиллана. 14 хоногт нэг баг солигдож, эхний баг 14 хоног тусгаарлалтад орно.
  7. Анхаанаас халдварыг зөв шуурхай оношилсноор 10 сар халдвар тархахгүй байсан гэж хэлж болно.
  8. Ковид-19-тай холбоотой шилэн дансанд онцгой анхаарал хандуулж чадсангүй. Би шүүмжлэлийг хүлээж аваад шилэн дансанд байршуулах ёстой бүх мэдээллийг оруулсан байгаа.
  9. Ковид-19-ын үед амьсгалын аппарат чухал.  Энэ ажлын хүрээнд Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр уржигдар гэхэд 200 200 амьсгалын аппаратыг хүлээн авч, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн. Энэ долоо хоногт 150 аппарат шинээр ирнэ. Үүнийг дүүргийн эмнэлгүүдэд хуваарилна.
  10. Зарим шинжилгээний хариу удааж гарч байгаа нь PCR шшинжилгээг ямар машинаар хийж байгаатай шууд холбоотой. Одоо хэрэглэж байгаа машинаар 3 цагт 96 сорьц гаргах хүчин чадалтай. Өнөөдөр нэг өдөр гэхэд 25 мянган хүний шинжилгээ хийгдэж байна.
  11. Ковид-19 вакцины хувьд Олон улсын  КОВАКС хөтөлбөрт багтсан найдвартай вакцин авна.
  12. Хууль батлагдсан бол хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр 10 мэс засалд орсон эмч, хоёр мэс засалд орсон эмч адилхан л цалин авч байна. Үүн дээр илүү цагийн мөнгө авах ёстой.
  13. Бид хүмүүс ажлаа хийх боломжийг нь хангаж өгөх ёстой. Харин боломжийг олгож байхад ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцох ёстой.
  14. Надад мөнгө төгрөгөөр сайд болох шаардлага байхгүй. Ерөнхий сайд намайг салбарт ажиллаж байгаа. Энэ салбарыг арай өөр түвшинд хөгжүүлж чадах хүн гэж итгэл үзүүлээд тавьсан болов уу гэж бодож байна.
  15. Эмч хүний хувьд 2011 оноос эхлэн өвдөгний үеийн дурангийн мэс заслыг нутагшуулаад олон шавь нартай болсон. Одоо тэд хийж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621903
0 эможи

keyboard_arrow_up