Х.Нямбаатар: Цагдаа, цэргийн алба хаагчдад олгох 800 мянган төгрөгийн урамшуулал удахгүй дансанд нь орно Х.Нямбаатар: Цагдаа, цэргийн алба хаагчдад олгох 800 мянган төгрөгийн урамшуулал удахгүй дансанд нь орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Цагдаа, цэргийн алба хаагчдад олгох 800 мянган төгрөгийн урамшуулал удахгүй дансанд нь орно

2020 оны 11 сарын 30

Хатуу хөл хорионы үед өвлийн хүйтэнд гадаа онцгой дэглэмээр ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад ямар урамшуулал олгож байгаа талаарх сэтгүүлчийн асуултад өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Тэрбээр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын журмыг сахиулах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, ДХИС-ийн сонсогч гээд нийт 6300 гаруй бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн.

Тиймээс 2020 оны 11-р сарын 14-ний өдөр Засгийн газраас Хөрөнгө гаргах тухай тогтоол гарч, онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад тус бүрт нь 800 мянган төгрөгийн урамшуулал  олгохоор шийдвэрлэсэн.

2020 оны 11-р сарын 17-ноос эхлэн ялангуяа халдвар гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Дорноговь аймагт болон нийт нутгуудад дэглэм журам сахиулах цагдаагийн эргүүл хамгаалалтын ажлыг зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан нийт 4143 алба хаагчид энэ урамшууллыг нэмж олгох шийдвэр Засгийн газрын өчигдийн хуралдаанаар гаргалаа.

Ингээд цагдаа, дотоодын цэргийн нийт 9967 алба хаагчид тус бүр 800 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгоно. 
Монголын цагдаагийн байгууллага 10 мянга гаруй алба хаагчтай. Эдгээрийн 97-98 хувь нь гадаа талбай, зам дээр ажиллаж байна. Урамшуулал удахгүй алба хаагчдын дансанд орно.

Мөн ДХИС-ийн төгсөх курсын 2200 гаруй сонсогчдын Улаанбаатар хотын постуудад нэмэлтээр ажиллаж байгаа. Нийт алба хаагчид найман цагаар, гурван ээлжээр ажиллаж ажиллаж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
1
angry an post
621656
9 эможи

Zochin
2020-12-04 22:24
Адилхан л өдөр шөнийг алгасахгүй ажиллаж бас ээлжийн ажлаа хүртэл хийгээд нойр хоолгүй явж л байна шүү дээ ар гэртээ нялх жаахан хүүхдүүдээ орхиод хөдөө орон нутаг ч гэсэн амрах завгүй л ажиллаж байгаа төв суурин газар байдаг нь хүн бусад нь амьдрал ахуй ар гэргүй хүмүүс байдаг юм шиг л байх юм өөрсдөө ганц удаа эргүүл хийгээд үзчихсэн юм шиг хэдэн хүн дагуулж бөөн сенсац тавьчхаад адилхан ажиллаж байгаа хүмүүсийг ялгах хэрэггүй шүү дээ
жэээээ
2020-12-04 21:53
цагдаагийн албан хаагчдийн хангамж цалинг нэммээр байна. Хамгийн их ажил цаг наргүй хамгийн их дарамтанд хүнд нөхцөлд байдаг тэгээд хамгийн бага цалинтай шүү
Зочин
2020-12-04 21:13
Хилийн цэргийнхэн энгийн цэргийн гэхгүй онцгой нөхцөлд ажиллаж бна ш дээ яагаад өгөхгүй бгаан
Зочин
2020-12-04 20:12
Хот хөдөө өвчин гарсан гараагүй бүгд л гадаа зогсож байгаа заавал алагчлах юм уу бүгдэнд л өгөөч ээ болдоггүй юм уу
Зочин
2020-12-04 16:29
Ugh bgaa ni tgd haana bn udurjin huitend zogsood oroidoo dulaatsahiin tuld huviin mashinaa asaaj zogsood
Зочин
2020-12-01 19:31
вирусны голомт нямбаатар чи ажилаа хийж байгаа хүмүүсийн мөнгийг өгөөчээ
2020-12-01 06:27
ардууд
hi
2020-11-30 19:31
ugvvl hurdan uguuch de har huitend zogsch bga tsagdaa naraaraa reklam hgd bh yum
keyboard_arrow_up