З.МЭНДСАЙХАН: “Монгол шуудан“ компанийн үйлчилгээг ашиглан орон нутгаас идшээ авч болно З.МЭНДСАЙХАН: “Монгол шуудан“ компанийн үйлчилгээг ашиглан орон нутгаас идшээ авч болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: “Монгол шуудан“ компанийн үйлчилгээг ашиглан орон нутгаас идшээ авч болно

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр  “Иргэд идшээ бэлдэх асуудлыг тавьж байгаа. Гэхдээ бэлэн байдал зарласан. Одоо хэсэгчилсэн байдлаар зарим үйлдвэрүүдийг нээж байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал бол хөл хөдөлгөөнийг хязгаарлах шүү дээ. Тодорхой шийдлүүдийг бид хийж байгаа.

Баруун аймгууд хүнс хөдөө аж ахуйн газартай хамтраад аймгаасаа Улаанбаатар хот руу иргэдийн идшийг зохион байгуулалттайгаар хүргэж өгөх тэр машинуудаа эргүүлээд орон нутаг руугаа хүнс, тэжээл зөөх ажлыг хийж байна.

Бид Монгол шуудан компанитай хамтраад аймгууд руу 7 хоногт 2 удаа хүргэдэг үйлчилгээгээр дамжуулан орон нутгаас Улаанбаатар хот руу хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлээд 5 хоног болж байна.

Нийтдээ 546 захиалга ирэн хүргэлт хийгдэж байна. Энэ үйлчилгээг ашиглаач гэж иргэдээсээ хүсэх байна. Учир нь Монгол шуудан компанийн тээвэрлэлт бүх аймгийн төв дээр хүрч байгаа. Нөгөө талдаа хот руу чиглэсэн мах болон хүнсний тээврийг бид хориглоогүй. Иргэд халдварын дэглэмээ сахин орон нутгаас хүнс тээврийн машинд идэш, хүнсний зүйлээ нэгтгээд дайж Улаанбаатар оруулах болон Монгол шуудан дээр явж байгаа хүргэлтийн үйлчилгээг ашиглан идшээ авах боломжтой" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621622
0 эможи

Зочин
2020-11-29 23:06
Огцор
2020-11-29 22:14
Огцор малаа
иргэн
2020-11-29 21:32
Энэ новш харин сайхан хуцан даа. Хэрэгжиж байгаа ажил байна уу
keyboard_arrow_up