Т.МӨНХСАЙХАН: Бэлдсэн амьсгалын аппаратын нөөц хангалттай. Нэмж 400 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн Т.МӨНХСАЙХАН: Бэлдсэн амьсгалын аппаратын нөөц хангалттай. Нэмж 400 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Бэлдсэн амьсгалын аппаратын нөөц хангалттай. Нэмж 400 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас амьсгалын  аппаратын хүрэлцээ ямар байгаа талаар мэдээлэл өглөө.  

Тэрээр “Амьсгалын аппаратын хувьд, ХӨСҮТ-д коронавирусний эмчилгээнд зориулсан 23 аппарат байна. Мөн ЦНТЭ-т 12 аппарат суурилуулсан. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат бий. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 аппарат суурилуулсан. Үүнээс гадна 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим аппарат бий. Бид наймдугаар сард амьсгадын аппарат захиалсан ч тухайн үед дэлхий даяар цар тахал их байсан тул үйлдвэрлэл хомс байсан. Одоо үйлдвэрийн нөөц нэмэгдсэн тул манай улсад орж ирэхэд бэлэн болсон. Эхний 200 аппарат 12 дугаар сарын 8-нд орж ирнэ. Дараагийн 200 аппарат 12 дугаар сарын 20-нд ороод ирнэ. Бидний тооцоогоор хүн амын 1 хувьд халдвар тархахад амьсгалын аппаратад орох хүмүүсийн тооцоог бодоход, бэлдсэн аппаратын нөөц хангалттай гэж тооцсон. Энэ аппаратуудад ажиллах боловсон хүнчий асуудлыг эртнээс бэлтгэж ирсэн. Цаашид ч бэлгэх шаардлага тулгарч байна. " гэлээ.

Харин ойрын хавьтлын хумьсан гэж байсан ч Архнагай аймагт ойрын хавьтал илэрч халдвартай нь батлагдлаа. Найман голомтоо хумих ажил ямар шатандаа байна вэ? гэсэн асуултад хариулахдаа "Ойрын хавьтлуудыг халдвартай гэдэг нь тогтоогдсон тухай бүрт нь олж авч тусгаарлаж байгаа. Зарим нэгэн иргэн санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлаа хэлэхгүй өнгөрснөөс болж цаг алдах тохиолдол гарч байна. Энэ нь хэдийгээр цөөн ч халдварын тархалтын хувьд хор уршигтай байна. Архангайн тохиолдол нь ойрын хавьтлаа хэлээгүйн улмаас аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэл үүссэн. Олон тохиолдол биш учраас тархалтыг хумих боломж байгаа. Ойрын хавьтал бүрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд гурван удаа хамруулж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621621
2 эможи

keyboard_arrow_up