COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН : Ирэх сарын 01-ээс эхлэн Яармагийн эмнэлэг, СХД-ийн шинэ эмнэлэгүүд тусгаарлалтын чиглэлээр ажиллана

админ
2020 оны 11 сарын 26

Arslan.mnӨнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа нар Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2”, Сонгинохайрхан дүүргийн 100 ортой шинэ нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д ажиллалаа.

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Яармагийн “Эх, хүүхдийн II эмнэлэг”-ийг Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр ажлуулах, түүний бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байгаа билээ. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, гал тогоо, ариутгалын хэсэг, захиргааны хэсэг, ажилчдын нормын хувцас хэрэглэл бэлэн болоод байна. Түүнчлэн тус эмнэлэгт 500 орчим иж бүрэн тоноглолтой орыг бэлтгэн, үүнээс 50 орыг нь амьсгалын аппараттай эрчим эмчилгээний зориулалтаар бэлтгэжээ. Тус эмнэлэгт цэвэрлэгээний баг ажлаа дуусгаж, ариутгал, халдваргүйжилтийг энэ долоо хоногтоо хийж дуусган ирэх сарын 01-ээс эхлэн тусгаарлалтын хүмүүсээ авахаар болжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл Коронавирусний халдвартай иргэдийг энэхүү Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2” эмнэлэг рүү шилжүүлнэ. Бид шаардлагатай тоног, төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, эрчимт эмчилгээний тасгийг бэлдсэн. Эхний ээлжид тус эмнэлэгт 500 орыг бэлэн болгоод байна” гэлээ.

Яармагийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2” шинэ эмнэлгээс гараад СХД-ийн 21 дүгээр хороонд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр баригдаж буй 100 ортой нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тус эмнэлэгт шаардлагатай бүх төрлийн тоног төхөөрөмж, 100 орыг бэлэн болгоод байгаа талаар Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Улсын Онцгой комиссын даргад танилцууллаа.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллаж, ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг”-н бэлэн байдлыг шалгалаа. Тус тасаг нь 40 ортой байсныг 80 ортой болгон өргөжүүлж, агааржуулалтын системийг нь бүрэн шинэчлэн зассан юм. Ингэснээр амьсгалын замын өвчин эмгэгийг эмчлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ тус тасгийг өргөжүүлэх, агааржуулалтын системийг шинэчлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болж, ийнхүү үйл ажиллагаагаа ирэх сарын 01-ээс явуулахад бэлэн болоод байгаа юм. Мөн ЭХЭМҮТ-д PCR шинжилгээ хийж эхлүүлэх боломж байгаа эсэх, био аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангасан лаборатор байгуулахад тулгамдаж буй асуудлыг ЭМЯ-аас шийдвэрлэхээр боллоо. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хүүхдийн зөвлөх поликлиникийг өргөтгөх хэрэгцээ шаардлага болон Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах боломжтой талаар саналаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд дээрх эмнэлгүүдийн эмч, ажилтнуудад халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллах чиглэлийг өглөө.






Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621547
0 эможи

Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up