ЗГ: Өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг дэмжсэнгүй ЗГ: Өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг дэмжсэнгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг дэмжсэнгүй

2020 оны 11 сарын 18

Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргав

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна хөл хориотой холбоотойгоор  иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс нэн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байсан бөгөөд Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
621269
5 эможи

Зочин
2020-11-19 10:59
Альч улсад ард түмэндээ туслам тэтгэвэр байж л байна шүүдээ яагаад манай улс тэдний жишигээр байж болохгүй гэж
Зочин
2020-11-18 13:16
Zah deer ajilladag hvmvvs yah be ymarch orlogogvi bn daa
Иргэн
2020-11-18 12:28
ерөнхийлөгч нь хаяа нэг санал хүсэлт гаргаад ч явахаа байждээ. Хөөрхий хүрэлсүх шиг шүдгүй арслан гээч болжээ
keyboard_arrow_up