“Ирэх лхагва гарагт Засгийн газар зээлийн эргэн төлөлтийг царцаах, эсэх талаар хэлэлцэхээр боллоо“ “Ирэх лхагва гарагт Засгийн газар зээлийн эргэн төлөлтийг царцаах, эсэх талаар хэлэлцэхээр боллоо“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ирэх лхагва гарагт Засгийн газар зээлийн эргэн төлөлтийг царцаах, эсэх талаар хэлэлцэхээр боллоо“

2020 оны 11 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан тухай бид мэдээлсэн.

Харин бусад шийдвэрүүдийг танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар “ Дэлхийн 218 оронд цар тахал гарсан. Энэ тахлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол хатуу хөл хорио тогтоох. 14 хоногийн хугацааг гүйцээж байна хорио цээр тавих. Тиймээс хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан.

Хөл хориог сунгасантай холбогдуулан Ерөнхий сайд үүрэг өглөө. Богино хугацаанд цар тахлыг хумих, хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүнсний хангамжийг хэвийн байлгах, дотуур байрны оюутан сурагчдыг хүнс, витаминаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хэвийн байлгахыг холбогдох байгууллагуулад үүрэг өглөө.

Хүүхэд хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Олон нийтийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас ирсэн 500 гаруй хүн байна. Үүнээс гадна хувиараа ирсэн хүмүүс гацчихсан байна. Энд хүмүүс уужуу хандаасай гэж хүсэж байна. Ойрын хавьтлын тандалт хийж дуусаж байна. Халдвар илэрсэн 12 хүн байгаа. Сэлэнгэд гурав, Улаанбаатарт 9. Энэ хүмүүст ойрын хавьталд 250 хүн байна. Хөдөө орон нутгаас ирсэн ойрын хавьтал байж байгаад тэр хүмүүсээ явуулчихсан тохиолдолд дахиад тэр аймагт хөл хорио тогтоох шаардлага гарна.

Арилжааны банкуудын зээлийн асуудлыг судлаж байна. Сангийн яаман дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Иргэдийн зээл, түрээс, татварын асуудал яригдаж байна. Олон асуудал бий. Гэхдээ хамгийн түрүүнд иргэдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621165
0 эможи

Tse
2020-11-17 23:12
Yaraltai heleltsej tsartsaaj uguuch
Зочин
2020-11-16 11:01
тэтгэвэр хэзээ нэмэх вэ
ахмадуудаас
2020-11-16 11:01
коронавирус өвчний дэгдэлтийн энэ хүнд өдрүүдэд ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчмөөр байна аа үнэндээ хүнсний зүйлс мах гурил эм эмчилгээ гээд үнэтэй байна шүү дээ
Зочин
2020-11-15 18:33
keyboard_arrow_up