Т.Мөнхсайхан: Халуурах, ханиалгах шинж илэрвэл 119 дугаарт холбогдож, зөвлөгөө авахыг анхааруулж байна
админ
2020 оны 11 сарын 11
УОК-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулаг боомтоор ирсэн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас 4 хоногийн дараа шинжилгээ авахад жолооч болон түүний эхнэрээс халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авч байна. Тандалт судалгаа 2-3 хоног үргэлжлэхээр байна. Иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутагах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахих шаардлагатай байна.
Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангасан. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









621044
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: