ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

2020 оны 10 сарын 21

Arslan.mn

 Засгийн газрын өнөөдрийн/2020.10.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1,320-1,400, 8-10 дугаар сард 1,370-1,450 төгрөг болж тогтворжсон байна. Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ.
     
  • Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон-Их тамир чиглэлийн 63 км хатуу хучилттай автозам, 220 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Автозам, гүүрийн ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна. 
     
  • Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болдод хошууч генерал цол олгохыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлахаар болов. Ж.Болд нь хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, докторант юм. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620610
0 эможи

Зочин
2020-10-21 18:37
keyboard_arrow_up