Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө

2020 оны 10 сарын 14

Arslan.mnЭрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгч, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзлаа.

Эрүүл мэндийн сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ шинээр ашиглалтад орж буй Халдвартын эмнэлгийн 20 орыг шинэчилж өгөх, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй Ангиографи аппаратыг ирэх оны нэгдүгээр улиралдаа багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ингэснээр зүрх судас, мэдрэлийн гаралтай өвчлөлтэй хүмүүс орон нутагтаа цаг алдалгүй үйлчилгээ авдаг болох, УГТЭ рүү зорих шаардлагагүй болж тус эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн нэн шаардлагатай гэгдэж буй унтуулгын болон амьсгалын аппарат, Хөлөнбуйр сумын эмнэлэгт авто машиныг тус тус хүлээлгэн өглөө. Түүнчлэн төрөх тасгийн мэс заслын өрөөний таазны гэрлийг шийдвэрлэж өгөхөөр болж, тус тасгийн хамт олон орон нутгийн иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлэхэд маш сайн ажиллаж байсныг онцолж байлаа. 

Тус аймгийн БОЭТ-д ЭМСХХ-5 төслийн хүрээнд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн Газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, үйлчилгээг сайжруулах тал дээр нэлээн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орохоор эмнэлгийн тусламж, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэнэ. Орон нутгийн иргэд оршин суугаа газраасаа тусламж, үйлчилгээгээ авах нь төвөг чирэгдлийг багасгах төдийгүй санхүүгийн дарамтнаас чөлөөлөгдөх юм. Тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал чухал. Өнөөдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Ариутгал, халдваргүйтгэлийн нэгдсэн тасаг цогцоороо шинэчлэгдэн, нээлтээ хийж байна. Энэ нь Азийн Хөгжлийн Банкны ЭМСХХ-5 төслийн хүрээнд  1.4 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн. Нян судлалын лабораторитой. Ингээд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд томоохон мэс засал хийхэд ариутгал талаас ямар ч хүндрэл бэрхшээлгүй болж байгаа юм. Цаашид бид үндэсний хэмжээний эмч, сувилагч нарын багийг бэлдэж, тухайн бүс нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургах, чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах үе шаттай ажлуудыг хийнэ. Ингэхээр Дорнод аймгийн иргэд Улаанбаатар руу зорих шаардлагагүй болно.  Улаанбаатар руу зорих хөдөлгөөнийг 80-90 хувь багасгах төлөвлөгөөтэй байгаа.  Томоохон эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний нээлттэй мэс засал гэх мэт нарийн мэс заслуудыг авах гэж л Улаанбаатарыг зорьдог, бусад тохиолдолд аймгийнхаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвдөө эмчлүүлдэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.









Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620449
2 эможи

Зочин
2020-10-15 01:48
Зочин
2020-10-14 10:35
Сайд нь нэгэнт очсон бол хөдөө сумдын эмнэлгийн эрхлэгч нараа шалгах хэрэгтэй, хөдөө гэртээ малаа маллаад байдаг ажилдаа ирдэггүй эмнэлгийн эрхлэгч байдаг юм билээ, сумандаа маш олон жил болоод дархлагдчихсан, ийм ажилдаа сэтгэл гаргадаггүй хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг хүмүүсээ солих хэрэгтэй.
Зочин
2020-10-14 09:58
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up