Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөж, одоо байгаа нөөц боломжоо оновчтой ашиглах нь чухал Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөж, одоо байгаа нөөц боломжоо оновчтой ашиглах нь чухал
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөж, одоо байгаа нөөц боломжоо оновчтой ашиглах нь чухал

2020 оны 10 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг наймдугаар сарын 26-аас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу 10 сарын 1-ний хамтарсан уулзалтаар БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн  үйл ажиллагаа, 2021-2025 оны хөгжлийн зорилтуудыг ЭМТ-ийн дарга, АУ-ы доктор Ж.Энхзул танилцууллаа.

Arslan.mn

Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг. Тус дүүргийн хүн ам 2013 оны судалгаагаар 274,643 байсан бол өнгөрсөн жил 361,532 болж 90 гаруй мянгаар нэмэгджээ.  БЗД-ийн Эрүүл мэндийн төв нь амбулаторийн үзлэгийг гурван салбарт хийж өдөрт 1800 орчим хүнд үйлчилдэг байна. Дунджаар нэг  эмч 47 хүнд үзлэг хийж байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд гурван эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайлбал Шар хаданд 30 ортой хүүхдийн эмнэлэг, Дарь-Эхэд 150 ортой эмнэлэг, Эрдэнэ толгойд 200 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж байна.
2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тус төв таван чиглэлээр хөгжлийн зорилтоо тодорхойлсон.
Үүнд:

  • Ёс зүйтэй харилцаа, зөвлөгөө өгөх соёлыг хэвшүүлэх, эерэг зан үйлийг төлөвшүүлнэ
  • Үйл ажиллагааны цахим технологийг өргөжүүлэн ажлын уялдааг сайжруулна
  • Салбар, нэгжийн удирдлагын манлайллыг хөгжүүлнэ
  • Хүний нөөцийг хөгжүүлэх, ажлын байрны стрессгүй, ээлтэй, эрүүл орчин бүрдүүлнэ
  • Салбар нэгжийн тоог нэмж, үйлчилгээний нэр төрөл, урсгалыг сайжруулж, чирэгдэлгүй орчин бүрдүүлнэ гэжээ.

Arslan.mn

Уулзалтын төгсгөлд Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан: Манай улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо, эмч нарын тоог хүн амынхаа тоотой харьцуулах юм бол дэлхийн дунджаас нэлээд дээгүүр үзүүлэлттэй байна. Гэтэл тусламж үйлчилгээний чанар, ард иргэдийн сэтгэл ханамж энэ хэмжээнд хүрэхгүй байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт оновчгүй явж ирснийг харуулж байна. Тухайлбал БЗД-ийн 300 мянга гаруй хүн амд ямар төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хэдэн төрлийн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг шаардлагатай вэ гэдгийг маш сайн тооцоолж гарган, үүнд үндэслэсэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Цаашид энэ төлөвлөлтийг оновчтой хийхээс гадна одоо бидэнд байгаа нөөц бололцоогоо ашиглаж, зөв зохион байгуулалт хийх шаардлагатай байна гэлээ.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620174
0 эможи

Зочин
2020-10-01 20:58
ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up