Т.МӨНХСАЙХАН: Зоонозын өвчин гарсны дараа биш урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангах нь чухал Т.МӨНХСАЙХАН: Зоонозын өвчин гарсны дараа биш урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангах нь чухал
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Зоонозын өвчин гарсны дараа биш урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангах нь чухал

2020 оны 9 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 18-ны хамтарсан уулзалтаар Зоонозын салбарын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ын доктор, дэд профессор Н.Цогбадрах танилцууллаа.

Arslan.mn

Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай улсын хэмжээнд тарваган тахлаар нийт 17 хүн өвчилж, 6 хүн нас барсан. Мөн галзуу өвчний эрсдэлд 1,326 хүн өртөж, 4 хүн нас барсан бол боом өвчнөөр 105 хүн өвчилж, 9 хүн нас барсан байна. Дээрх өвчлөл нас баралтын тоо, халдварын эрсдэлийг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар бууруулахын тулд зоонозын салбарт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах танилцууллаа.

Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд Зан үйлийн өөрчлөлт, Сургалт сурталчилгаа, Эрсдэлийг таслан зогсоох, Урьдчилан сэргийлэлт, Хөл хорионы бүсийн сэтгэл зүйд чиглэсэн ажлыг зохион байгуулах шаардлагатай. Харин Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд Эмнэлгийн бэлэн байдал, Халдвар хамгааллын дэглэм, Удирдлага зохион байгуулалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдал, Эмч эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүйд анхаарах нь чухал.  Мөн салбар хоорондын уялдааг хангуулах чиглэлээр Эрх зүй, зохицуулалт, Мэдээлэл тогтмол солилцох, Хамтарсан хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Гамшгийн нэгдсэн систем, төлөвлөлтийг зөв зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.

Arslan.mn

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн – ЗӨСҮТ нь ковид-19 цар тахлын үед маш их хүчин чармайлт гарган ажиллаж буйг дурьдаад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэх бүрт баталгаажуулах шинжилгээг хот руу илгээдэг нь эрсдэлтэй хөдөөд бүсчлэн онош баталгаажуулах боломж байх уу, онош тогтоох хугацаанд олныг хамруулсан хатуу хөл хорио тогтоодог, түүний менежмент, зардлын тооцоо байдаг эсэх;Голомтын заалтаар сэргийлэх вакцинд хамруулдаг, үүний үр дүн дархлал тогтоц хир байгаа, вакцинд зорилтот бүлгээ зөв сонгож буй эсэхэд Тохиолдлын болон тохиолдын цуврал судалгаа хийж дүгнэдэг эсэх ; бруцеллёз, үхрийн туузан хорхойн тархалт малчдын дунд их байдаг- анагаах ухааны паразитологи, энтомологийн шинжлэх ухаан хаана нь уялдаад байгаа, дезинсекци, дератизаци, дезинфекцийн үйлчилгээнд ямар бодлого барих, Нэг-эрүүл мэнд- концепцийн хүрээнд ургамал хорио цээр, мал эмнэлэг, халдварт зэрэгтэй үйл ажиллагааг хэрхэн уялдуулах, үр дүнтэй оновчтой тогтолцоонд шилжих хэрэгцээ, хөгжлийн ахисан шатны, эдийн засгийн үр ашигтай бүтэц байх бодлогын шийдэл дээр анхаарах асуудал зэргээр  асууж, ярилцлаа.  

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Жил бүр дулааны улиралд тарваган тахлын дэгдэгт гарсаар байна. Бид халдвар гарсны дараа биш өмнө нь угтуулан сэргийлэх чиглэлээр ажиллах, бэлэн байдлыг хангах шаардлагатай. Энэ жилийн тухайд тарваган тахал гарахад оношилгооны тоног төхөөрөмж халдварын голомттой бүсдээ байсан боловч оношлуур нь бэлэн байгаагүй. Үүнээс болж сорьцыг Улаанбаатар хор руу зөөвөрлөх зэрэг хүндрэлтэй асуудал гарсан. Тиймээс салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, ЗӨСҮТ-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг ухаалагаар зохицуулах, үрэлгэн менежментийг өөрчлөх  нь чухал байгааг онцоллоо.   

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619943
0 эможи

Зочин
2020-09-21 07:00
Зочин
2020-09-19 00:45
ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up