БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажиллаж байна БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2020 оны 9 сарын 12

Arslan.mn

Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй төрийн албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлт 120 айлын сууцны төсөл хөтөлбөртэй танилцлаа.
Тус орон сууцны нэг метр квадратын үнийг 1.087.000 төгрөгөөр тогтоосон байна. Ингэснээр төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр 8 жил буюу 96 сарын хугацаанд орон сууцны үндсэн төлбөрөө ямар ч нэмэлт хүү төлбөргүйгээр хувааж төлөх хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлжээ.

Аймгийн удирдлагууд аймаг хөгжүүлэх санг татан буулгаж, тус сангийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах ажилд зарцуулах шийдвэрийг гаргаснаар гурван блок, зургаан орц бүхий дөрвөн давхар барилга оршин суугчдаа хүлээн авч байна.

Эхний айлуудын төлөлтөөс хуримтлагдсан мөнгөөр дараагийн орон сууцыг барих зарчмаар энэхүү орон сууцжуулах хөтөлбөр үргэлжлэх аж.

Цаашид уг хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлж, иргэдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцаар хангахаар төлөвлөж буйг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар уг төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэн төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэнд хүртээмжтэй болгоход дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: БХБЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619785
0 эможи

Зочин
2020-09-13 18:39
Зочин
2020-09-12 10:47
Б.Мөнхбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up