COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Эмгэг судлалын салбарын хөгжлийг ахисан түвшинд гаргахад бодлогоор дэмжинэ

админ
2020 оны 9 сарын 08

Arslan.mn

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Уулзалтанд  ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. 

Өнөөдрийн хамтарсан уулзалтаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга тус төвийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, холбогдох асуудлаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнөөдөр байгууллагынхаа танилцуулгыг хийсэн Эмгэг Судлалын Үндэсний төвийн хамт олонд баярлалаа. Эрүүл мэндийн салбарын ялангуяа нотолгоонд сууриласан анагаах ухааны чухал салбаруудын нэг нь эд эс, эмгэг судлал юм.

Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал. Бид хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, үнэтэй шинжилгээгээр хязгаарлаж ойлгож болохгүй. Эд эс, эмгэг судлалыг хөгжүүлж чадсанаар онош буруу тавигдах мэргэжлийн алдаанаас сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, ард иргэд гадаад руу шинжилгээгээ баталгаажуулна гэж зорчих хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Эмгэг судлалын өнөөдрийн энэ тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол тодорхоогүй зүйл их байна. Хамгийн наад захын жишээ нь эмнэлгүүдээс эд эсийн  шинжилгээ авах, сорьцыг  ЭСҮТ-д илгээх, шинжилгээний хариуг эргээд хэрхэн хүргэх энэ цикл ямар урсгал, системээр явахыг тодорхой болгох, шинжилгээний эцсийн дүгнэлтийг хэн хийх ёстой, лаборотори эмнэлгүүдийн хоорондын уялдаа холбооны зураглалыг тодорхой болгох нь нэн  шаардлагатай. Өнөөдөр үйлчлүүлж буй ард иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд явуулдаг эмнэлгүүд ч байна.  Бид энэ асуудлаас эхлээд шийдэх, боловсронгуй болгох олон ажил байна. ЭСҮТ-д энэ тогтолцоог нэгжээс нь эхлээд цогцоор нь харах, боловсронгуй болгох эрх, бас үүрэг нь байгаа. ЭМЯ-ны зүгээс бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдгийг богино хугацаанд санал болгож буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Харин ЭСҮТ ойрын хугацаанд хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг тусган хэлэлцэж, дэмжлэг авах шаардлагатай тулгамдсан асуудлаа тодорхой болгохыг” зөвлөв.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619719
0 эможи

Зочин
2020-09-09 19:12
Зочин
2020-09-09 13:17
keyboard_arrow_up