Я.СОДБААТАР: Хил хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна Я.СОДБААТАР: Хил хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Я.СОДБААТАР: Хил хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна

2020 оны 9 сарын 07

Arslan.mn

Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан. Тэгвэл ирэх долоо хоногийн УОК, Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар  Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “УОК хуралдаад өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хэрхэн ажиллах вэ гэдгийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. УОК-ын 30 дугаар хуралдаан болно, дараа нь Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана.

Асуудал хариуцаж байгаа хүний хувьд харахад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурахгүй байх гэж бодож байна. Гэхдээ дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас  дотоодод явуулж байгаа худалдаа үйлчилгээний чиглэлийн бүх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. 

Хил нээх тухайд энэ цар тахал хэзээ намжиж улс орнууд хэзээ хилээ нээхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Дэлхий нийтэд ч хилээ нэгээд, өндөржүүлсэн бэлэн байдлаа сулруулаад өвчин дахин дэгдсэн тохиолдол их байна. Тиймээс яг одоогоор хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
619702
3 эможи

Зочин
2020-09-08 16:10
Дотооддоо алдаагүй гээд анхаарлаа сулруулж болохгүй. Алдаагүй байх тусмаа улам л чанга байх ёстой. Хилээ нээж болохгүй. Хэрэв алдвал манайх хэд дахин өндөржүүлсэн бэлэн байдалд ороод ч нэмэргүй. Манайх байтугай улс орнууд сүйд болоод байна. Дотооддоо алдаагүй юм чинь яадаг юм бэ гэж болохгүй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааболон маск зүүх талаар онцгой анхаармаар байна. Гадуур ихэд суларч маск зүүсэн хүн ч цөөн боллоо. Үүни дээр төр засаг минь анхаараач ээ.
sara
2020-09-08 14:49
hilee neegeechee pls.orj ireh n karantinlagdah n todorhoi biz.
Зочин
2020-09-07 22:31
Хилээ нээ
Зочин
2020-09-07 19:02
Хилээ нээгээд орж ирж байгаа хүмүүсээсээ шинжилгээ аваад, эсвэл ирсэн газраас нь бас шинжилгээ хийлгэсэн бичиг шаардах хэрэгтэй.
keyboard_arrow_up