Т.МӨНХСАЙХАН: Энэ ондоо багтаагаад 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ Т.МӨНХСАЙХАН: Энэ ондоо багтаагаад 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Энэ ондоо багтаагаад 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

2020 оны 9 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн буюу есдүгээр сарын 04-ний уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ. 

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ТАВАН ГАЗАРТ ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ БОЛГОНО

Arslan.mn

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэг ачааллаасаа хамаараад тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг.  Хэрэв бид ГССҮТ-ийн эмч, ажилчид, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлээд явбал төвлөрлийг сааруулахгүй харин ч улам төвлөрөл үүсгэнэ. Харин ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, Түлэнхийн төв, СХД-ийн жишиг эмнэлэг, ТТАХНЭ зэрэг эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд 5 газарт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө 3-5 газарт гэмтэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. ГССҮТ-ийн ачаалал 5 дахин буурч, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэнэ. ГССҮТ-ийн хувьд нийт эмчилгээний 90 хувь нь мэс заслын тусламж, үйлчилгээ байдаг. Тиймээс ГССҮТ одоо төлөвлөгөөт мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээгээ ялгаж, төлөвлөгөөт мэс заслаа хэдэн сараар нь төлөвлөдөг байх ёстой. Үүний үр дүнд чирэгдэл багасч, бүх зүйл тодорхой болох ёстой. Хэвтэлт, гаралтын нэгдсэн системийг томоохон эмнэлгүүд бүгд ойрын хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй. Яамны зүгээс энэ тал дээр хэрэгтэй дэмжлэгээ авах хэрэгтэй. Хэвтэлт, гаралтын системгүй учраас ард иргэд хэзээ хэвтэхээ мэдэхгүй, тодорхойгүй хүлээлт, чирэгдэл ихтэй байна. Аргагүйн эрхэнд танил тал хайж гуйдаг асуудал үүсээд байна. Гэмтлийн үйлчилгээн дээр бид орон нутгаас өвчтөнийг хот руу зөөдөг биш тэнд нь очиж эмчилдэг тогтолцоо, багийг, тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ. Яаралтай тусламжийн тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатай. Тиймээс тогтолцоог улсын хэмжээнд шийдэх, тойргийн системийг бий болгох судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнтэй уялдуулан дүүргийн болон орон нутгийн эмнэлгүүдэд гэмтлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхийг зорино. Бид үүнийг хийнэ, хэрэгжүүлнэ” гэлээ.  

" ГССҮТ НЬ ӨӨРИЙН ХҮЧИН ЧАДЛААСАА 4 ДАХИН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА"

Arslan.mn

Хамтарсан уулзалтаар ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах танилцуулгадаа “Монгол Улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаарт,  нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт осол гэмтэл, гадны шалтгаан ордог. Өнөөдрийн байдлаар ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа 4 дахин их ачаалалтай ажиллаж байна. Манай төв дээр осол гэмтлээс сэргийлэх үндэсний III хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжиж байгаа бөгөөд 2022 оноос IV хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.  Өнгөрсөн хугацаанд ГССҮТ нь нийт 312 шинэ технологийг, сүүлийн 2 жилд 11 шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. 2020-2024 онд оношилгоо эмчилгээний дэвшилтэт 71 технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 3-5 сарын хугацаатай 4-5 эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй гэмтэл согогийн нарийн мэргэжлийн баг орон нутагт томилолтоор ажиллаж сургалт болон оношилгоо, эмчилгээ, мэс заслыг хийж ажиллалаа. Үүнийг цаашид үргэлжлүүлж жилд 3-4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
 Arslan.mn

Arslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619659
3 эможи

Хуягаа
2020-09-17 14:02
Сайхан мэдээ байна. Ер нь гэмтэл гэлтгүй дүүргийн эмнэлэгүүдийн чадамж нөөцийг сайжруулах хэрэгтэй байна. Дөнгөж төгссөн гээд л муулуулах юм. Улсын том эмнэлэгүүдээс эмч нарыг нь 2-3 сараар авчирч ажлын байран дээрх сургалт явуулмаар байна. мөн явсан эмч нарыг цалингын хувьд 2-3 дахин нэмэгдүүлсэн байдлаар өгөх хэрэгтэй байна. хөдөө орон нутгийн сайн сайн тоног төхөөрөмж байна. ашиглаж чадахгүй зэвэрч байна. үүнийг уншдаг эмч гэж бас алга. ийм зөвөлгөө тусламж үзүүлдэг эмнэлэгүүдээс эмч нар нь уншиж өгч баймаар байна. онлайнаар эрүүл мэндийн системийг нэгдсэн болгох хэрэгтэй байна. гадны сайн факс систем хэрэгтэй байна.
Зочин
2020-09-05 18:53
Nyamsuren
2020-09-05 09:45
sain bnuu ajiliin amjilt husei huuhediin gariin toduulagch zurag abaj baga yu
Nyamsuren
2020-09-05 09:45
sain bnuu ajiliin amjilt husei huuhediin gariin toduulagch zurag abaj baga yu
Зочин
2020-09-04 13:15
Т.МӨНХСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up