COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн хэмжээгээр ЦАЛИН, УРАМШУУЛЛАА авна

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тодотголын тухай хууль болон нэмж эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн яам Сангийн яамтай ярилцаж, Засгийн газрын зүгээс оруулаад байна. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, Нэг худалдан авагчийн тогтолцоо буюу стратегийн худалдан авалтыг хийхэд шаардлагатай эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад орох шаардлагатай өөрчлөлтүүдийг бид бүхэн орууллаа.

Үүгээр цаашид эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилт хийх эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн хэмжээгээр цалин урамшууллаа авдаг болно.  Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах зэрэг томоохон өөрчлөлтүүд гарна. Цаашид эдгээр хуулийн өөрчлөлтийг дагасан үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг боловсруулах шаардлага гарч байна. Тухайлбал 2020 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эмийг олгох өөрчлөлт хийгдлээ. Хөнгөлөлттэй эмийг төвөг чирэгдэл багатайгаар бүх эмнэлгийн бүх шатны эмч ажилтнууд бичдэг болно. Мөн бүх эмийн сангуудаар олгох боломжийг бүрдүүллээ.

Журмаар тодорхой зохицуулалтуудыг хийж, ард иргэдэд учирч байгаа чирэгдлийг багасгана. Бусад хуулийн өөрчлөлтүүд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулиуд хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зөв тогтолцоо бий болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, түүний чанарт мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт гарахаар болж байна." гэлээ.

"Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай шинэ хуулиар Резидент эмч нар цалинтай болно"

Эмнэлгийн тусламжийн тухай шинэ хуулиараа ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс резидент эмч  цалинтай болох ёстой. 2021 оны төсөвт тусгасан. Резидент эмч нар цалинтай болсноор хариуцлага үүрэг хүлээх хариуцлагатай тогтолцоо руу орж буй юм. Мэргэшсэн эмч нарын тоо нэмэгдсэнээр аймаг, сумдад хүрч үйлчлэх боломж бүрдэж байна. 

 Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилчдад урамшуулалт цалин олгох тухай яригдсан. Төсвийн тодотголд оруулсан уу?
-
Оруулсан. Корона вирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй тулд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг болгож 5 сая төгрөгийг олгох, тусгаарлах байруудад болон бусад тохиолдолд ажиллаж буй ажилтнуудад сая төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд суулгасан. Хууль батлагдвал шууд олгож эхэлнэ.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619511
25 эможи

Зөв
2020-09-09 20:23
Тун зөв шийдвэр. Улсын маань ирээдүйд эрүүл мэнд маш чухал. Боловсон хүчингүүдээ сайжруулах ганц арга бол цалинжуулах Үүнийг дагаж өрсөлдөөн, ажлийн хариуцлага нэмэгдэнэ. Резидент эмч нартаа амжилт хүсье.
Зочин
2020-08-31 09:48
ЭРҮҮЛ мЭНДИЙН САЛБАРЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭР НЬ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙСАН ҮЕ БИЙ. ЯАЛАА БӨӨН ЗАЛИЛАН,БӨӨН ХУУРАМЧ ИСТОР ГАРАА БИЗ ДЭЭ
харамсалтай
2020-08-31 07:12
САЙД та ОНЦ нөхцөлд ажиллаж байгаа ЭМЧ нарын урамшууллыг ӨӨРИЙН ШОНХОРООС санхүүжүүлээч. ШОНХОР НӨАТ өгдөггүй. ОДОО эзэн нь САЙД болчихоор НӨАТ бүр өгөхгүй.
Зочин
2020-08-30 10:54
Эмч нар юуны төлөө тангараг өргөдөг юм бэ. Цалингаа нэмүүлэх гэж лав тангарга өргөдөггүй байх. Бид чинь зах зээлийн тогтолцоотой нийгэмд амьдарч байна. Хэн дуртай сайд нь бэлэн мөнгө тараах амлалт өгч төсөвийн мөнгийг үрэн таран хийдгээ зогсоо. Хийх ёстой ажлаа хийж цалин, илүү цаг ажилласаны хөлсөө саяаас дээш төгрөг авч байгаа. Сайд нар, төр засагийн ноёдууд өмнөх нийгмийн үед авч байсан цалингаар тэтгэвэр тогоолгосон ахмадууд ямар байдалтай амьдарч байна. Үнэ ханш импляц яаж өсөв.
Emch
2020-08-29 21:34
Ajliin guitsetgeliin chanar buteemjeer tsalinjuulah heregtei Hunii hodood gedes durandaj baihdaa utsaar yaridag hoorondoo ed hurungu naimaa hov yarij hun uzsen boldog emch nart hariutslaga tootsdoggui emneleguudiig sanhuuldeggui baimaardaa Songodoi Ulsiin 2-r klinikiin durangiin emch nar bol hun durandaj baihdaa utsaar yarih hoorondoo yarij baidag ni mash evgui
Зочин
2020-08-29 19:23
Маш зөв шийдвэрүүдийг гаргасан байна ...Гэхдээ хөдөө орон нутагт ажиллаж байгаа үйлчилгээний ажилчид тэр дундаа тэр өвдөж ирсэн өвчнөө эмчлүүлж байгаа өвчтөн мөн эмчилж байгаа бүх эмч ажилчидын халуун дулаан байлгах орчныг нь бүрдүүлж байгаа галч нар цалин хөлс урамшуулал аль альнаас нь байнга хоцорч хаягддаг эмч сувлигач
ИРГЭН
2020-08-29 18:58
МАШ САЙН БАЙНА.ХЭН САЙН АЖИЛЛАНА ТЭР ХҮН ИЛҮҮ ИХ ЦАЛИН АВАХ НЬ ШУДАРГА БОЛНО.УЛАМ ИХИЙГ ХИЙГЭЭРЭЙ.АМЖИЛТ
Зочин
2020-08-29 18:34
Наад эмч, сувилагч нар чинь аль эрт цалиндаа тааруулаад ажиллаад сурчихсан. Одоо нэмээд хэрэггүй ээ. Ккк
иргэн
2020-08-29 13:06
Үнэхээр их эмчийн мэргэжлээр сурна гэдэг сургалтын төлбөр өндөр. Маш олон жилийг суралцахад мөн эдийн зайгаараа хохирч сурдаг мэргэжил эмч юм. Энэ хавар л хардаа 22 товчоонд нөгөө хэдэн резисдент эмч нар маань хүйтэнд хөрч ,даарч шөнөжин ажиллаад олигтой цалингүй байна гэж бичигдээд л байсан.Гэтэл хажууд нь ижилхэн нөхцөлд ажилласан ОБЕГ ажилчидын цалин хангамж ямар өндөр байв.Эмч нохойд барьдаг мод шиг биш.Эмчийн үнэлэмж Монголд дэндүү доогуур байна.Харин энэ шинэ сайд маш зав шийдвэр гаргалаа. Өөрөө ч залуу резисдент эмжээр
Зочин
2020-08-29 10:59
Иргэн
2020-08-29 10:05
Эмнэлгүүд улам мөнгө хөөж ажиллана гэсэн үг
Зочин
2020-08-29 08:23
Ажлын гүйцэтгэлээр цалинжуулдаг болч сайн л бөйна зарим эмч нар үзлэгийн цагаараа утсаар ярьж. суухын даанч төвөгтэй аль эсвэл өрөөнөөсөө гараал явчихна зүгээр л цалин авах зорьлоготой эмч нар их байна шүү. Гүйцэтгэл болон өвчтөний эмчилгээ эдгэрэлт энэ тэр гээд их зүйл бна шүү
Эмч
2020-08-28 21:57
Эргүү наймаачин монголын эмнэлгүүдийг хулгайлж дуусгав.Ганаюю Гэмтэл нэгдүгээр эмнэлгийг хог болгосон новш.
зочин
2020-08-28 20:24
Байгууллагынхаа статистик мэдээллийн тайланг сайн хамгаалж А үнэлгээтэй үнэлэгдсэн түүнийхээ урамшуулалыг өгөхгүй л байна даа.
Бурмаа
2020-08-28 18:34
Аааа
keyboard_arrow_up