COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана

2020 оны 8 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Түүний хэлснээр энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрджээ.

Ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахыг сайд З.Мэндсайханд даалгав.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619424
1 эможи

Зочин
2020-08-26 14:13
Hdhdhd
2020-08-25 19:24
Huns exportlono gej demii yum yarih hereggui. Bayarin zg iin heregjuuldeg atrin 2 ch biluu 3 ayan zuv bsan odoo 4,5 geh shaardlaga bhgui. Gazrin hursuu hairla barj ideheer merj id. Ulaan buudai mah exportlono gej erguuteh hereggui.
Иргэн
2020-08-25 17:59
ёстой яг харагдаач. Яах гэж тэнэг хүн маллаж байгаа мэт хуцан вэ
З.МЭНДСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up