COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр боллоо.

Тус хурлаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр болсон байна. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрчээ. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмын дагуу НИТХ-аар батлуулахыг даалгасныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дээрх хөрөнгөөр 10 ширхэг хоёр давхар автобус, 36 дан автобус, 15 цэнэглэх төхөөрөмж, цахилгааны дөрвөн дэд станц авах бөгөөд гаалийн болон НӨАТ багтжээ.

Санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэх 80 хувийг 6.6 жилийн хугацаатай, эхний долоон сар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619304
1 эможи

Зочин
2020-08-20 16:53
Зочин
2020-08-19 17:27
keyboard_arrow_up