COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.МӨНХБААТАР: Барилгын чанар, стандартыг сайжруулах чиглэлд ч хамтран ажиллах хүсэлтэй байгаа

админ
2020 оны 8 сарын 13

Arslan.mn

Сайд Б.Мөнхбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ноён Кобаяши Хироюкид хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгав.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлтийг цогцоор нь хийх ажилд Японы туршлагыг ашиглах хүсэлтэй байна гэж сайд Б.Мөнхбаатар онцоллоо.

Ялангуяа хот төлөвлөлтийг эхнээс нь зөв хийх үүднээс Япон Улсад хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр сургах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг хэлсэн юм.

Мөн байгалийн гамшиг тэр дундаа газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд барилгын чанар, стандартыг сайжруулах чиглэлд ч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Ноён Кобаяши Хироюки хариу талархал илэрхийлээд дээрх чиглэлд хамтран ажиллах талаар судалж, хариу өгнө гэлээ.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны БТГ-ын дарга Ц.Баярбат, ХБГБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГХАХ-ийн дарга Б.Алтайбаатар, ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд байлцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619119
0 эможи

Зочин
2020-08-13 10:13
2020-08-13 09:03
ББХӨХРСОУҮБЛРЫӨХШКБ-ын дарга гэсэн юмнууд их байх юмаа юу гэж байгаан таах ёстоймуу тодорхой бичээч
keyboard_arrow_up