COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д 30 мянган хонь хүлээлгэн өгөх ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд ахлахаар болжээ

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг энэ сарын 05-ны өдөр байгуулсан байна.

Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцсон байна. 

Энэ асуудлаар Гадаад харилцааны яам өнгөрсөн сард мэдээлэхдээ "Ирэх есдүгээр сард тусламжийн хониос эхний хэсгийг хүргүүлнэ. Ингэхдээ хонийг амьдаар нь гаргах асуудлыг хоёр тал ярилцаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619055
1 эможи

Зочин
2020-08-10 18:54
keyboard_arrow_up